Та хамгийн бага зардлаар гадаад худалдаагаа эрхлэх боломжтой. Бид худалдаа/ложистикийн аутсорсинг хийх замаар үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн үнэлэмжийг улам бүр нэмэгдүүлэх болно.
Өрсөлдөх чадвар болон технологитой бүтээгдэхүүнээ экспортлох/импортлох хүсэлтэй боловч гадаад худалдааны мэдлэг чадвар дутмаг, одоогоор үг салбарыг хариуцсан мэргэжлийн боловсон хүчинг байгуулан ажиллуулах боломжгүй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд манай компани төрөл бүрийн хэлбэрийн худалдааны захидал бичих, тээвэрлэлт хяналт шалгалт болон хүргэлт гэх мэт холбогдох бүхий л үйлчилгээг үзүүлнэ.
- Гэрээ: Худалдан авагч ба ханган нийлүүлэгчийн хооронд байгуулсах гэрээний үйлчилгээ
- Тээвэрлэлт: Усан тээвэр, агаарын тээвэр, агуулах хадгаламж зэрэг бараа материалын менежментийн үйлчилгээ
- Бичиг баримт: Худалдааны баримт бичгийг бэлтгэх, тайлбар, орчуулга хийх зэрэг дэмжлэг
- Гэрчилгээжүүлэх: Улс тус бүрийн стандартад нийцүүлэн мөн олон улсын стандартын дагуу гэрчилгээжүүлэх
- Хяналт шалгалт: Бүтээгдэхүүний нарийвчилсан хяналт
- Бизнесийн агентлаг: Зүйл тус бүрт тавигдах мэргэшлийн шаардлагын дагуу бизнесийн агентлаг
Худалдааны хэлбэр
- Гэрээний бичиг(Business Proposal Letter / Inquiry) бичих
- Борлуулалтын гэрээ(Sales Contract) бичих
- Бараа борлуулах гэрээ(Offer Sheet) зэрэг Захиалгын хуудас (Purchase Order) бичих
- Үнийн шошго(Price List) бичихийн тулд гаргах импортын ба экспортын нэгжийн үнийн(Unit Price) тооцоолох арга
- Худалдааны зөв нэр томъёо болон англи хэлний мэрэгжилийн хэллэгүүдийн талаархи зөвлөгөө
Аккредитив ба гадаад валют
- Аккредитив (L / C) нээх, худалдааны санхүүжилт хийх талаархи зөвлөгөө
- Аккредитив агуулга ба тайлбарын талаархи зөвлөгөө
- Төлбөр тооцооны валют зэрэг валютын ханшийн талаархи зөвлөгөө
Тээвэрлэлт, тээврийн практик
- Импортын болон экспортын барааг савлах, тэмдэглэх талаархи зөвлөгөө
- Тээврийн оновчтой маршрут, тарифын тооцооны талаархи зөвлөгөө
- Ачаа тээврийн баримт бичиг билл(B / L) ба агаарын тээвэрлэлтийн баримт бичиг(AWB) -ийн талаархи зөвлөгөө
- Бусад тээвэрлэлтийн практик туршлагын талаархи зөвлөгөө
Импорт, экспортын гаалийн бүрдүүлэлт, даатгал
- Импортын татвар тооцооны ноогдуулалт, татварын боловсруулалтын талаархи зөвлөгөө
- Гаалийн буцаан олголтын талаархи зөвлөгөө
- Даатгалын бодлого, хамрах хүрээний талаархи зөвлөгөө