fbpx

Үнийн санал авах

    Инкотерм гэж юу вэ?

    EXW

    Ex Works

    Худалдагч нь бараагаа худалдагчийн албан газар, үйлдвэр, агуулахад зэрэг газарт бэлдэж өгснөөр үүрэг нь биелэгдэнэ . Худалдан авагч нь ачаа барааг худалдагчийн тогтоосон байршилаас хүрэх газар хүртэл тээвэрлэхэд гарах зардал, эрсдлийг хариуцна. Уг нөхцөл нь худалдагчид хамгийн бага хариуцлага хүлээлгэдэг.

    FCA

    Free Carrier

    Худалдагч нь экспортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцах бөгөөд ачааг худалдан авагчийн тогтоосон газарт хүргэж өгснөөр үүрэг нь биелэгдэнэ. Эрсдэл нь ачааг худалдан авагчид дамжуулсанаар тасалбар болох тул хүргэж өгөхөөр тогтсон газрын нэрийг тодорхой тусгаж өгөх ёстой.

    CPT

    Carriage Paid To

    Худалдагч нь хүргэх газар руу хүргэх зардлыг тээвэрлэгч эсвэл худалдагчийн заасан хүнд төлнө. Тээвэрлэлт дуусан хүргэгдэсны дараах ачааны гэмтэл, алдагдлын хариуцлагыг худалдан авагч даах ба, худалдагч нь экспортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцна.

    CIP

    Carriage and Insurance Paid To

    Худалдагч нь CPT-ийн нөхцлүүдтэй адил үүрэг хүлээх ба тээвэрлэлтийн явцад бараанд учирч болзошгүй гэмтэл, алдагдал үүсэх зэрэгээс сэргийлэн урьдаас эрсдлийн даатгалд даатгуулах үүрэгтэй. Даатгалыг хамгийн бага хэмжээгээр даах ба худалдагч нь экспортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцана.

    DAT

    Delivered At Terminal

    Худалдагч нь барааг тээврийн хэрэгслээс буулгаж, худалдан авагчийн тогтоосон боомт эсвэл хүрэх терминал дээр хүргэж өгнө. “Терминал” гэдэгт усан онгоцны зогсоол, агуулах, чингэлгийн талбай буюу авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал хамаарна. Худалдагч нь экспортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцаж, импортлогч нь импортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцаж мөн импортын татвараа төлнө.

    DAP

    Delivered At Place

    Худалдагч нь барааг тогтоосон газараас ачин хүрэх газарын тээврийн хэрэгслээс буулгахад бэлэн байлгахаар худалдан авагчид хүлээлгэн өгнө.Худалдагч нь экспортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцаж, импортлогч нь импортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцаж мөн импортын татвараа төлнө.

    DDP

    Delivered Duty Paid

    Худалдагч нь ачааг импортлогч орны тогтоосон газарт хүрч очих хүртлэх тээвэрлэлт ба бусад хамааралтай бүхий л зардал, эрсдэлийг хариуцна. Үүнд импорт болон экспортын татвар, татварууд мөн гаалийн хураамж багтана.

    ХАРИЛЦАН ХҮНДЛЭЛ & АШИГ

    Аюулгүй & Таатай

    Та дэлхийн хамгийн том корпорациудын нийлүүлэлтийн сүлжээс үр ашийг амсах болно.

    Шуурхай хүргэлт

    Та манай газар агаарын түргэн шуурхай үйлчилгээ, агуулахын дэмжлэг зэрэг бүх талаар туслслцаа дэмжлэг авах болно.

    24/7 Дэмжлэг

    TransCargo-ийн гайхалтай дэмжлэгийн баг танай бизнесийг дэмжин хүсэл эрмэлзэлд тань хүргэхэд хэзээд бэлэн байх болно.

    This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).